Нууцлалын бодлого

Ерөнхий

Энэхүү Нууцлалын бодлого нь Монгол Улсын Хүний Хувийн Мэдээлэл Хамгаалах Тухай хуульд үндэслэн Хэрэглэгчийн хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбоотой харилцааг зохицуулна.

Та BESTDEAL Application-д бүртгүүлэхээс өмнө энэхүү "Нууцлалын бодлого"-той бүрэн танилцаж, нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрөх "Үүрэгтэй" бөгөөд "Нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна" сонголтыг идэвхжүүлснээр бид таны мэдээллийг цуглуулах, ашиглах, хадгалах эрхтэй болно гэдгийг бүрэн ойлгож хүлээн зөвшөөрч байгаа болно.

Мэдээлэл цуглуулах, хадгалах

BESTDEAL Application нь хэрэглэгчийн оруулсан дараах мэдээллүүдийг хүлээн авч хадгалдаг. Үүнд:

  • Овог нэр, төрсөн огноо зэрэг Хэрэглэгчийн хувийн мэдээлэл
  • Гэрийн хаяг, гар утасны дугаар зэрэг холбоо барих мэдээлэл
  • Хэрэглэгчийн аккаунт үүсгэхэд ашигласан мэдээлэл
  • Хэрэглэгчийн хүсэлт, санал, гомдол, түүнийг шийдвэрлэх явц, үр дүнгийн талаарх мэдээллүүд
  • Хуульд заасан бусад

BESTDEAL Application нь хэрэглэгчийн бүртгэлийн мэдээллийг Монгол Улсын Засгийн газраас баталсан кибер аюулгүй байдлын журамд заасан хугацаагаар хадгална.

Цуглуулсан мэдээллийг ашиглах

Бид таны хувийн мэдээллийг цуглуулснаар танд аюулгүй, жигд, үр ашигтай үйлчилгээ үзүүлэх зорилготой болно. Таны хувийн мэдээллийг дараах зорилгоор ашиглахыг та зөвшөөрсөн болно.

  • Таны хүссэн үйлчилгээг үзүүлэх
  • Хэрэглэгчид дэмжлэг үзүүлэх
  • Маргааныг шийдвэрлэх
  • Хориотой эсвэл хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх

Бусад

Та өөрийн мэдээллийг хүссэн үедээ үзэх боломжтой байх ба шаардлагатай бол өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан мэдээллээ шинэчлэх, өөрчлөх, устгах боломжтой.

Хэрэглэгч нь өөрийн нэвтрэх нэр, нууц үгийн аюулгүй байдлыг хангах үүрэгтэй.

"БЭСТДИЙЛ ЭМ ЭН" ХХК нь нь нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй ба Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр BESTDEAL Application-д хэрэглэгчид нээлттэй нийтэлж заавал мэдэгдэх үүрэгтэй.

БЭСТДИЙЛ ЭМ ЭН ХХК